ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Үлэмжийн чанар

Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэгдэх энэхүү дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшигийг утга төгөлдөр өгүүлсэн юм. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу. Үлэмжийн чанар гэх уг гайхалтай шүлгийг монгол, англи хэлнээ толилуулж байна. Үнэн сэтгэлээсээ шүлгийг уншиж, дууг дуулсны дараа бие, сэтгэл ариусч ер бусын сайхан мэдрэмж төрдөг тухай олон хүн хэлсэн байдаг.






Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн ааль мину зээ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2016-08-22 -

Бичсэн: Зочин
баярлалаа
. Шууд холбоос

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax