ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Урт сайхан хүрэн





Урт сайхан хүрэн чинь л
Уужмын холоос гүйдэлтэй
Уйдашгүй танаасаа
Тэнд хол суудаг л
Манаран харагдагч гол нь

Манай танай нутаг

Мартья гэж санахнаа нь

Зүүдэнд минь тодорхой

Өндөр гэгчийн уул нь
Өөрийн маань нутаг
Өвөрчлөн бодохноо нь
Энд минь ч үгүй л
Тамчийн чинь талыг

Сүүмэлзэн байхад

Тас мэнгэн хүрнээрээ

Мэхэлзүүлсээр туулна

Учирч ханилахад
Уйдашгүй амраг
Хатирч унахад
Хавтай сайхан морь
Ханилж суухад

Хагацашгүй нөхөд та минь

Аян хол гэмээ нь

Сэтгэлээ битгий гунигшаарай

Ааш зангийнхаа сайхныг
Азнан битгий мартаарай
Идэр бага насандаа
Итгэж ханилна
Энэ бат сэтгэлээ

Уулзан байж хүүрнэе

Далай ламын адисаар

Жан Шамбалын оронд

Дарнат богдыгоо

Даган төрөх болтугай!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax