ДАНЗАНРАВЖАА

. 2009-01-03 - Цэвцгэр хурдан шарга

Цэвцгэр хурдан шаргыгаа нь вайдуу зээ
Цэлмүүлэн засаж уная
Цэвэрхэн гол шиг авгай тантайгаа вайдуу зээ
Цэнгэн найрлаж жаргая
Цэлмэсэн сарны гэрэл мэт вайдуу зээ
Цэцэн тунгалаг ухаантай

Цэвэрхэн гол шиг авгай тантай вайдуу зээ

Цээжний үгээ хүүрнэе

Хэлэхээрээ л бэлэн зантай тэр минь вайдуу зээ
Гэнэхэн зантай ч билээ л
Гэнэтхэн суугаад бодохноо нь вайдуу зээ
Гэмшиж гуниглах янзтай л
Хамт ойрхон суухад вайдуу зээ

Хагацашгүй амраг

Харин холдоод одоход вайдуу зээ

Хурамч ертөнц болуузай

Энд ойрхон суухад вайдуу зээ
Энгийн хүн адил
Тэнд холдоод одоход вайдуу зээ
Санан эрэгдэх янзтай
Зунд нь барьсан гүүний шим вайдуу зээ

Зонхова бурхны рашаан

Зориглоод ирсэн авгай танд вайдуу зээ

Зоог болгон баръя

Эрдэм билэг хоёрыг вайдуу зээ
Нарийвчлан судлалтай
Арга залхуу хоёрыг орхиж вайдуу зээ
Ашдын туйлд хүрэвсүү
Сайрхах маань биш л вайдуу зээ

Сайхан залуу насандаа

Санасан санаагаа хүүрнэн вайдуу зээ

Сайхан амар жаргая

Нарийн хөх морь чинь вайдуу зээ
Наадам юунд сойлттой
Насан болсон ээждээ вайдуу зээ
Намрын сэрүүнээр золгоё
Хүссэн хүслийг хангагч вайдуу зээ

Чандмань эрдэнэ

Эрсэн хүслээ хангаж вайдуу зээ

Энх амар жаргая.
:: Найздаа илгээх ::

Миний тухай

их говийн догшин ноён хутагтын тухай, түүнтэй холбоотой мэдээ материалууд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн