Монголчууд бид түүх соёлоороо арвин баялаг сантай ард түмэн билээ. Өв уламжлал, түүх соёлоо өмгөөлж, өмөлзөж, хайрлаж, санан дурсаж, хөгжүүлж явах нь энэ улс үндэстний, иргэн бүрийн мартаж болохгүй үүрэг гэлтэй. Энэ монголдоо төдийгүй эх дэлхийд нэртэй их соён гэгээрvvлэгч, урлагын зvтгэлтэн, философич Д. Равжаагийн намтар уран бvтээлээс бага боловч та бүхэндээ хvргэхийг хичээлээ. Бид ихэвчлэн түүнийг "Үлэмжийн чанар" дуугаар нь, "Ичиг ичиг" шүлгээр нь мэддэг. Харин одоо Д. Равжаагийний уран бvтээл тvvх намтарыг судлах ажил дахин сэргэж тvvгээр ч барахгvй олон орны хэл дээр орчуулан гаргахаар эрхэм судлаачид зэхэж байна. Мөн хутагтын олон талын бүтээлийг салбарлуулж судлах, хоосон чанарын тухай сургаалийг задалж, орчин үеийн сиэнергийн онолтой уялдуулан судлах, Равжаагийн шүлгийг төвдөөс орчуулах гээд олон шинэ сэдэв судлаачдад байгаа юм байна. Түүнээс суралцах зүйл бидэн их бий.